| | USD/MNT 0₮

ШУУДАНГААР ИРСЭН ИЛГЭЭМЖИЙГ ӨӨРӨӨ ЗАХИАЛААГҮЙ БОЛ АВЧ БОЛОХГҮЙ

Сүүлийн үед хар тамхины хэргээр гадаадад хоригдож шалгагдаж байгаа олон монголчууд байна.

Хамгийн сүүлд гэхэд хүний дайлгасан барааг санамсар болгоомжгүйгээсээ авч хар тамхины хэрэгтэн болсон охин гадаадад шалгагдаж байна.

Манай монголчууд хүний дайлгасан барааг авч, хэргийн хохирогч болчихоод байгаа талаар хууль хяналтынхан мэдээлсэн удаатай. Тиймээс гадаадад аялал зугаалгаар яваа монголчуудыг хүнээс дайвар бараа авахгүй байхыг хил гаалийнхан болон хуулийнхан байнга анхааруулж сануулдаг.

Хүний дайлгах гэсэн ачаа барааг авч болохгүй. Хар тамхи байх магадлал өндөр. Үүн дээр нэмээд шуудангаар ирсэн илгээмжийг үнэхээр л өөрөө захиалаагүй бол авч болохгүй. Уг нь бараа захиалаагүй байдаг, гэтэл шуудангаас "Өөрийн тань нэр дээр ирсэн. Аваач. Тэгээд биш бол буцаана биз" гэх мэтчилэн шалсаар байгаад авахуулдаг. Аваад задлаад үзтэл хар тамхи байж таараад гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдол олон гарч байна.

Зарим тохиолдолд жинхэнэ гэмт хэрэгтнүүд нь хэн нэгний нэр дээр захиалаад нөгөө хүн илгээмжийг авсны дараа цагдаагийн байгууллага шалгахгүй бол тухайн хүн дээр очиж мөнгө өгч тохиролцон бараагаа авдаг. Тиймээс тодорхойгүй илгээмж ирсэн тохиолдолд эхлээд цагдаагийн байгууллагад хандсан нь дээр.

Мөн цагдаагийн байгууллагаас сэжигтэй санагдсан хэн нэгнийг дуудан ирүүлж, албадан шээсний шинжилгээ авчихлаа гэсэн хүмүүс холбогддог. Шээсний шинжилгээ буюу хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийдэг буюу цагдаа дур мэдэн дээж авах эрхгүй. Ингэхдээ шинжээч, эсхүл мэргэжлийн хүнийг байлцуулах ёстой.

Гэхдээ хэрвээ тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрлийг авахгүй байж болно. Тэрнээс хуурч мэхлэн, айлган сүрдүүлэх зэргээр авахыг хориглодог. Тиймээс ямар ч хүний ятгалагыг нягталж бай.

 

Хүний дайлгах гэсэн ачаа барааг авч болохгүй. Хар тамхи байх магадлал өндөр. Үүн дээр нэмээд шуудангаар ирсэн илгээмжийг үнэхээр л өөрөө захиалаагүй бол авч болохгүй. Уг нь бараа захиалаагүй байдаг, гэтэл шуудангаас "Өөрийн тань нэр дээр ирсэн. Аваач. Тэгээд биш бол буцаана биз" гэх мэтчилэн шалсаар байгаад авахуулдаг. Аваад задлаад үзтэл хар тамхи байж таараад гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдол олон гарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.