| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ

Өнгөрсөн жил 2017 оны аравдугаар сард У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан билээ.

Ерөнхий сайд болсноос хойш хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд олонтой, шударга бус зүйлтэй тэмцэж яваа сайд хэмээн ард түмэн магтаж сайшааж байна.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр янз бүрийн мэдээлэл гардаг. Тухайлбал, Ерөнхий сайд болсноосоо хойш У.Хүрэлсүх Оюутолгойд ганц удаа ч очиж үзээгүй юм байна. Очдоггүй шалтгааныг нь мэдэхгүй ч үе үеийн Ерөнхий сайдууд очдог байсныг У.Хүрэлсүх эрх биш өөрөө мэдэх байх.

Оюутолгойд очоогүй байж Налайхын зам баригдаж байх үед болон ашиглалтад оруулах үед гээд нийт дөрвөн удаа очжээ.

Ерөнхий сайдыг хотын даргатай нийлж сүжирч Налайхын замын асуудлаар попорч байхын оронд Оюутолгойд очиж үзэж танилцахыг тэнд ажиллаж байгаа ажилчид хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойд очиж үзээгүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.