| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун "Ард, иргэдийн хөл хөдөлгөөнийг ажиглаад байхад хэдий сар шинийн баярыг хориглосон ч тэмдэглэх янзтай байна. Уучлаарай, коронавирусийн тархалтын нөхцөл байдал маш ихээр хүндэрлээ. Энэ байдлаас үүсч нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Тийм учраас хатуухан хэлэхэд аав ээж, ах дүү, хамаатан садандаа хайргүй бол халдвар тархахаас айлгүй очиж золгоорой гэж хэлмээр байна, уучлаарай.
Хөл хорио зөрчлөө, хулгайн замаар зорчиж байна гэдэг. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ухамсар маш чухал. Бид жаахан тэсчихвэл вакцин орж ирэх гэж байна" гэлээ.
Хөл хорио зөрчлөө, хулгайн замаар зорчиж байна гэдэг. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ухамсар маш чухал. Бид жаахан тэсчихвэл вакцин орж ирэх гэж байна