| | USD/MNT 0₮

ДӨРВӨН ТЭРБУМЫН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА Б.НЯМДАВААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Өнгөрсөн сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, 20 гаруй компани, аж ахуй нэгжид тендергүйгээр их хэмжээний зээлийг дарга нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу олгосон гэх хэрэгт шалгаж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл энэ талаар сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор дөрвөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд нь нэгдмэл байр суурь гаргаагүй байхад хуурамч бичиг хөтөлсөн тул агентлагийн даргыг чөлөөлөх шаардлагатай гэсэн, чөлөөлсөн. Агентлагийг дэд даргаар нь удирдуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 6.4 хувийн хүүтэй дээд тал нь 20 сая, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 3 сая төгрөг олгодог.

Миний өмнөх сайдын үед орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймаг болгонд 200 сая төгрөгийн зээлийг хүүгүйгээр олгоно гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

2017 онд 4 тэрбум төгрөгийг орон нутгуудад хоёр жилийн хугацаатай хүүгүй олгох тендер зарлаад, ажлын хэсэг нь байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар 4 тэрбум төгрөг олгосон асуудал юм билээ” гэв.

 

Өнгөрсөн сард Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, 20 гаруй компани, аж ахуй нэгжид тендергүйгээр их хэмжээний зээлийг дарга нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу олгосон гэх хэрэгт шалгаж эхэлсэн байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.