| | USD/MNT 0₮

Э.ОДГЭРЭЛ:БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЦАГ МИНУТТАЙ УРАЛДДАГ БОЛОХООР БИДЭНД АМСХИЙХ ЗАВ БАЙХГҮЙ

Ард түмэндээ өргөсөн ариун тангарагтай эмч хүн гэдэг ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энхийн манааны дайчид билээ.

Эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл болох Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар шатаж байсан гэрээс 7 хүний алтан амийг аварч, бахархам гавьяа байгуулсан билээ. Тэднийг өнөөдөр НЭМГ-аас "Хүний төлөө" медалиар шагнаж урамшууллаа. Харин ЯТТ-ын төвөөс нэг сарын цалингаар нь урамшуулж байгаа талаар мэдээлсэн юм. 

Болсон явдлыг товч дурдахад, энэ 2019 оны 11дүгээр 19-20-нд шилжих шѳнѳ 04 цаг 30 минутын үед БЗД-ийн 12-р хороо жанжины 29-783а тоотод угаартсан байна”гэсэн дуудлага ирсэн. Түргэн 7 минутан дотор уг айлд очиход хашааны гадна нэг эрэгтэй хүн “байшин шатаж байна, га команд дуудаад өгөөч” гээд зогсож байсан байна.

Түргэн тусламжийн эмч Э.Одгэрэл “101 –руу залгаж, галын дуудлага өгөөд, хашаа руу ороход тухайн айлын байшингийн цонхоор гал дүрэлзэж эхэлсэн. Шатаж байсан байшингийн урд 2 алхам орчмын зайд байсан гэр яах ийхийн зуургүй шатаж эхэлсэн нөхцөл байдал үүссэн байна.

Эмч “Гэрт хүн байгаа юу” гэж асуухад нөгөө хүн “хүүхдүүд байгаа” гэж хариулсан байна.

Эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэнг дуудан цаг алдалгүй гэрт байсан 2-13 насны 5 хүүхэд, 2 том хүнийг шатаж байсан гэрээс гаргасан. Нүцгэн унтаж байсан хүүхдүүдийг хѳнжилд нь ороогоод машиндаа зѳѳж оруулж дуусангуут гэрийн тооно доошоо унасан.

Аз болоход хүн түлэгдэж бэртээгүй. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн тѳв эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд Ач Анагаах ухааны Их сургууль төгссөн ба 2017 оны 12 сараас тус төвд их эмчээр одоог хүртэл ажиллаж байна. Тэрбээр "Түргэн тусламжийн эмч нар цаг минуттай уралдаж явдаг болохоор бидэнд амрах, амсхийх зав байдаггүй" гэж ярьсан юм. 

"ХҮНИЙ ТӨЛӨӨ" МЕДАЛИАР ШАГНУУЛСАНД БАЯРТАЙ БАЙНА 

Т.Гүнтэвсүрэн нь Нийслэлийн Түргэн тусламжийн төвд 2003 оноос одоог хүртэл дуудлагын жолоочоор ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа иргэдэд эрүүл мэндийн тусламжийг 23 жилийн хугацаанд нийт 17000 орчим дуудлаганд тусламж үзүүлсэн тэргүүний жолооч нарын нэг юм. 

Тэрбээр болсон явдлын талаар ярихдаа "Бид хоёр дуудлагаар очсон. Дуудлагын хаяг тодорхой байсан учраас цаг алдаагүй 7 минутанд очиход байшингаас гал гарч, таван алхмын зайтай байсан гэр рүү орж байсан. Бид гэрт хаалга нээгээд ороход хойморт гурван хүүхэд, зүүн орон дээр настай эмэгтэй нэг хүүхдийн хамт унтаж байсан. Тэгээд гар утасны гэрэл тусгаж "Босоорой гал гарлаа" гэж хэлээд хөнжилд хүүхдүүдийг зөөж машин руу хийсэн. Би хоёр хүүхэд зөөснөө санаж байна" гэв. 

 

 

Ард түмэндээ өргөсөн ариун тангарагтай эмч хүн гэдэг ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн энхийн манааны дайчид билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.