| | USD/MNT 0₮

ЭМД-ЫН МӨНГИЙГ НЭХЭМЖИЛСЭН ДАРГА НЬ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСОН

Эрүүл мэндийн даатгал нь тодорхой хувиар тогтоосон хэмжээгээр шимтгэл төлж, төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш эрхтэйгээр авах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан даатгалын төрөл юм.

Даатгуулагч та шимтгэлээ хугацаанд нь төлснөөр Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах дараах тусламж үйлчилгээг гэрээ бүхий байгууллагаас авах эрхтэй. Гэвч өнөөдөр даатгалаараа эрүүл мэндийн үйлчилгээ авч байна уу гэдэг нь бас эргэлзээтэй.

Тэгвэл жилд ЭМД-ын даатгалуулагчдын мөнгө гэж 400 гаруй тэрбум төгрөг даатгалын санд байршдаг юм байна. Гэтэл энэ мөнгөний 30 тэрбум төгрөгийг “Чингис хаан” банкинд бага хүүтэй байршуулсныхаа төлөө ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хахууль авч хуулийн байгууллагад баригдаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болчихсон явна. Тус банкны удирдлагууд даатгалын мөнгөний үндсэн хүүг нь багасгаж 5,5 хувь болгосны төлөө хахууль өгсөн байгаа юм.

Уг нь эрүүл мэндийн даатгалын мөнгө бол банкны эзэд, хэн нэгний мөнгө биш, төрийн ч мөнгө биш байлтай. Иргэд ажил хөдөлмөр эрхэлж, цалингаасаа 20 гаруй хувийг нь төлдөг ирээдүйн даатгуулагчдын мөнгө.

Гэтэл энэ мөнгийг арилжааны банкинд байршуулж, 15,2 хувийн хүүтэй байршуулсан мөнгөнөөс ашиг бодож, хүүг нь өсгөж ашигтай ажиллах нь зохимжтой юу. Банк өөртэй ашигтай байдлаар бид нарын даатгалын мөнгийг эргэлдүүлж ашиглаж байна. Нэг ёсондоо бол даатгуулагчдын мөнгөөр банк хөрөнгөө эргэлдүүлж байна гэсэн үг. Банк өөртөө давуу байдал үүсгэхийн тулд дарга Ч.Алтанхуягт хахууль өгсөн нь АТГ-ын мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа юм.

Уг нь сандаа байгаад хүү нь өсч байвал ирээдүйн даатгуулагч бидэнд ашигтай. Гэтэл нэг жижиг арилжааны банкийг тэтгээд байгаа нь шударга ёс уу.

Ийнхүү авлигын хэргээр эрүүгийн гэмт хэрэгтэн болсон Ч.Алтанхуяг шударга царайлж өнгөрсөн дөрөвдүгээр сард Капитал банкийг дампуурахад ЭМД-ын мөнгийг нэхэмжилнэ гэсэн мэдэгдэл гаргаж байсан.

Тодруулбал, Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргаж байсан. Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өгсөн.

Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байсан юм.

Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.

“Капитал” банкинд байршуулж дампууруулсан даатгалын мөнгөө авч чадаагүй байж, “Чингис хаан” банкинд даатгалын 30 тэрбум төгрөгийг байршуулсныхаа төлөө хахуул авсан Ч.Алтанхуяг дарга эрүүл мэндийн даатгуулагчдын мөнгөөр гараа угааж тоглосонтой ялгаа байхгүй. Арилжааны банкууд ч найдваргүй, нэг л өдөр “Чингис хаан” банк дампуурвал дахиад 30 тэрбум төгрөг алга болох эрсдэлтэй байна шүү.

 

Тэгвэл жилд ЭМД-ын даатгуулагчдын мөнгө гэж 400 гаруй тэрбум төгрөг даатгалын санд байршдаг юм байна. Гэтэл энэ мөнгөний 30 тэрбум төгрөгийг “Чингис хаан” банкинд бага хүүтэй байршуулсныхаа төлөө ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хахууль авч хуулийн байгууллагад баригдаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болчихсон явна. Тус банкны удирдлагууд даатгалын мөнгөний үндсэн хүүг нь багасгаж 5,5 хувь болгосны төлөө хахууль өгсөн байгаа ю
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.