| | USD/MNT 0₮

ТӨРСӨН АХ, ЭГЧИЙНХЭЭ ОХИДЫГ ДОЛООН ЖИЛ ХҮЧИРХИЙЛСЭН ЗАЛУУД 19 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Эрүүл мэндийн яам, “Глобал” сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хүчирхийллийн нөлөөгөөр охид, эмэгтэйчүүд БЗДХ, ХДХВ-ийн халдварт өртөлтийн асуудлаарх” судалгааг хийжээ.

Судалгаанд хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэд болон хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байсан охид эмэгтэйчүүд хамрагдсан байна.

Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн эмчилгээ хийж, тусламж дэмжлэг үзүүлэн ТББ-иуд ажиллажээ.

Хүчин, бэлгийн хүчирхийллийн хохирогч болоход амьдран сууж буй газарзүйн байрлал нөлөөлөл үзүүлж буй эсэх талаар судалж үзэхэд хүчингийн гэмт хэрэг, түүн дотор ураг төрлий хүчин Нийслэлд илүү үйлдэгдэж байгаа нь судалгаагаар гарчээ.

Тухайлбал, 34 настай Б гэгч нь төрсөн ах, эгчийнхээ охидыг долоон жил хүчирхийлж байсан. Тэрбээр эгчийнхээ охиныг зургаан настай байхад нь, ахынхаа охиныг долоон настай байхаас нь хүчирхийлж эхэлсэн байна. Охидыг “Энэ тухай ээж аавдаа хэлбэл ална. Бүгдийг чинь ална шүү” хэмээн айлган сүрдүүлж дарамталдаг байсан талаар охид мэдүүлэг өгчээ.

Хүчирхийлэгч этгээд Б-д гурван шатны шүүхээс 19 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр одоо чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж буй.

34 настай Б гэгч нь төрсөн ах, эгчийнхээ охидыг долоон жил хүчирхийлж байсан. Тэрбээр эгчийнхээ охиныг зургаан настай байхад нь, ахынхаа охиныг долоон настай байхаас нь хүчирхийлж эхэлсэн байна. Охидыг “Энэ тухай ээж аавдаа хэлбэл ална. Бүгдийг чинь ална шүү” хэмээн айлган сүрдүүлж дарамталдаг байсан талаар охид мэдүүлэг өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.