| | USD/MNT 0₮
УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтэдийн баг хөл хориог энэ сарын 06-наас 14 хоногийн хугацаатай барих саналыг гаргасан байна. Энэ саналыг УОК хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм байна.
Эрдэмтэдийн багт байдаг МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй.
Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно.
Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой" гэв.
Д.Улам-Оргих:Хатуу хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүрнэ