| | USD/MNT 0₮
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр 12 дугаар сард агаарын температур Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ихэнх, Төв, Хэнтий, Дорнод аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ.
Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Энэ долоо хоногийн хувьд энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 3, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 3, 4-нд зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн, бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүл голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.