| | USD/MNT 0₮

ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮТЭЙ 140 ГАРУЙ ХҮҮХЭД ТӨРЖЭЭ

Сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт болон Нийслэлд үнэ төлбөргүй оношилгоо үзлэг шинжилгээ хийж, халдварыг илрүүлж байна.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн халдвар болон бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдэж байгаа талаар албаны эх сурвалжууд хэлж байгаа.

Манай улсад жилд дунджаар сүрьеэгийн 4000 гаруй тохиолдол бүртгэгддэг бөгөөд өвчлөгсөдийн 53 хувь нь дан эрчүүд байдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 37 орноос манай улс сүрьеэгийн тархалт, нас баралтын тоогоороо 4 дүгээрт бичигдсэн байна.

Үүний зэрэгцээ бэлгийн замын халдварт өвчин их газар авч байгаа нь харамсалтай.

Сүүлийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүтэй 140 гаруй хүүхэд төржээ. Тиймээс дээрх хоёр халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгийн их өвчлөлтэй байгаа газар болон хүн ам ихтэй газраас “Халдварт болон халдварт бусын үзлэг оношилгоо шинжилгээг эхлүүлсэн байгаа юм.

Сүүлийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүтэй 140 гаруй хүүхэд төржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.