| | USD/MNT 0₮

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ ТАВ ДАХИН НЭМЭХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Азжаргалтай Улаанбаатар хотын дарга нар ард түмнийхээ эсрэг шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Тиймээс өнөөдөрийг “хар” өдөр гэж нэрлэх нь зүйтэй болов уу.

Тодруулбал, Авто зам ашигласны төлбөр хураамжийг 5 дахин нэмэхээр боллоо. Төв Цэнгэлдэх газрыг дуудлага худалдаагаар зарахаар болов. Түүхэн өв соёлоо хамгаалах асуудал дэмжигдсэнгүй.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2020 оноос тав дахин нэмэгдүүлэхээр НИТХ-д өргөн барьжээ. Уг тогтоол батлагдвал 20 мянган төгрөгийн татвар 100 мянган төгрөг болтлоо нэмэгдэнэ гэсэн үг. Тодруулбал, такси 150 мянга, суудлын автомашин 100-300 мянга, ачааны машин 200-350 мянга, 15 хүртэл хүний суудалтай автобус 200 мянга, 15-аас дээш хүний суудалтай автобус 300 мянга болжээ.

Автозам ашигласны төлбөрийг нэмснээр түгжрээ багасна хэмээн тооцоолсон байгаа юм. Уг нь татвар төлбөр нэмэхгүйгээр түгжрэл бууруулах өчнөөн арга зам байгаа ч ийнхүү ард түмнээ шулсан мөлжсөн шийдвэрийг гаргаж, нийслэлийн төсвөө бүрдүүлж байна гэж харж буй.

Иргэдийн хувьд авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байсан ч ийнхүү иргэдээ хүчилж, гаргасан шийдвэрт нь хүчиндүүллээ.

 

Авто зам ашигласны төлбөр хураамжийг 5 дахин нэмэхээр боллоо. Төв Цэнгэлдэх газрыг дуудлага худалдаагаар зарахаар болов. Түүхэн өв соёлоо хамгаалах асуудал дэмжигдсэнгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.