| | USD/MNT 0₮

Талбайн жагсаалд оролцсон иргэдийн хоёроос эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн ч халдвар илрээгүй

Өчигдөр орой талбай дээр халдвартай иргэний нэгдүгээр хавьтал жагсаалд оролцсон гэдэг шалтгаанаар жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүчээр тарааж, хамгаалалтад авсан билээ.

Тэгвэл жагсагчдаас халдвар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр талбайд жагсаал болсон. Энэ үеэр эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, халуунтай, ханиасан хоёр тохиолдол байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Үүний дагуу шуурхай хариу арга хэмжээ авах баг ажиллаж, энэ хоёр хүнийг тусгаарласан. Эхний байдлаар коронавирус илрээгүй" гэлээ. 

Талбайн жагсаалд оролцсон иргэдийн хоёроос эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн ч халдвар илрээгүй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.