| | USD/MNT 0₮

КОМИССЫН ГУТАЛ ПҮҮЗ ЗАРЖ, САЯТАНААС ТЭРБУМТАН БОЛСОН БҮСГҮЙ

Анх 2009 онд Өмнөговь аймагтаа комиссын гутал аваачиж зарж, бизнесийнхээ гарааг эхлүүлж байсан Гэрэлтмаа гэх эмэгтэй өнөөдөр тэрбумтан болсон түүхээ өөрийн цахим хуудсандаа хуваалцаж, олон мянган хүн лайк дарж, мэдээллийг хуваалцсан байна.

Тэрбээр “Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон. Анх 2009 онд улсаас залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгсөн. Найзууд маань 500 мянган төгрөгөөр хоёр утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500 мянгаа аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж “Миний охин саятан болоорой” гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явуулсан. “Нарантуул”-аас комиссын гурван пүүзний прэсс аваад Өмнөговьруугаа очоод оёхыг нь оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж эхэлсэн.

Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж, арчиж хамгийн гоёоор өрж янзлана. Миний ажлын байр зундаа нар нэвт шарж, өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа. Ажлын байраа зургаан сар ажилласны эцэст 500 мянгаар худалдаж авсан. Хоёр жил ажиллаж мөнгөө хурааж, “Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр” анхны хөрөнгө оруулалтаа хийж, Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил болжээ. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна.

Би 10 жилийн өмнө мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан бол одоо мөнгөөр өөр зүйл хийхийг мөрөөддөг болсон. Хуримтлуулсан бүх мөнгөөрөө Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна.

Нутаг минь усгүй хаа сайгүй ган гачиг алтыг нь ухаж аваад орхисон гүн нүхнүүд байна. Мал хуй нь нүх рүү унаж нутаг ус минь асар их сэндийлэгдсэн. Миний тарьсан мод ус чийг татаж мал амьтны зоо тэнийж, намайг хөгшрөөд хорвоог орхисны дараа ч гэсэн навьчийг нь хөөрхөн ишиг хурга, янзага, зээр, хулан, янгир ан амьтан идэж сүүдэрт нь хэвтэж ундаалж байгаасай гэж мөрөөддөг. Миний төрсөн нутагт мод огт байхгүй задгай гол горхи огт байхгүй би энэ бүгдийг бий болгохын төлөө амьдралаа зориулна” гэжээ.

Одоогоор түүний гутлын дэлгүүр өргөжиж, орон нутаг болон Нийслэлд Гранд плаза дэлгүүрт гутал, хувцас нь зарагддаг юм байна. Гутал зарахаас гадна бэлэн хувцас их зарж, лайваар азтан шалгаруулдаг болсноороо цахим хуудсанд илүү танил нэгэн болжээ. Ийнхүү амьдралын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн бизнемэн бүсгүйн бичсэн сэтгэгдлийг олон хүн шэйрлэж, амжилт хүсчээ.

Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж, арчиж хамгийн гоёоор өрж янзлана. Миний ажлын байр зундаа нар нэвт шарж, өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа. Ажлын байраа зургаан сар ажилласны эцэст 500 мянгаар худалдаж авсан. Хоёр жил ажиллаж мөнгөө хурааж, “Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр” анхны хөрөнгө оруулалтаа хийж, Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил болжээ. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.