| | USD/MNT 0₮
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 4 дүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан хэрэг амралтын өдрүүдэд гарчээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авч, дуудлагын дагуу очиход тус байрны оршин суугч Т /34 настай эмэгтэй/ нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг цагдаагийн алба хаагчид эмнэлт хүргэсэн байна. Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм. Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шатыг /тавцан/ хийжээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 4 дүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан хэрэг гарчээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авч, дуудлагын дагуу очход тус байрны оршин суугч Т /34 настай эмэгтэй/ нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг цагдаагийн алба хаагчид эмнэлт хүргэсэн байна. Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байжээ.