| | USD/MNT 0₮

ТӨРСӨН ХҮҮГЭЭ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭСЭН ЭЦЭГТ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан аав З нь төрсөн хүүгээ амиа хорлоход хүргэсэн хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонсчээ. Одоо тэрбээр нээлттэй хорих ангид ялаа эдэлж буй.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн онд иргэн З нь төрсөн хүүгээ “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсний улмаас 10 настай хүү Н  нь орон сууцныхаа таван давхрын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг гарч байсан билээ. 

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж хэргийг шийдвэрлэсэн байна. 

Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны арванхоёрдугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “Ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдож байжээ.

Төрсөн хүүгээ "Хичээлдээ явсангүй, чамайг ална" гэж утсаар сүрдүүлж, айсан хүүхэд нь таван давхрын цонхоор үсэрч амиа хорложээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.