| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2020 оноос тав дахин нэмэгдүүлэхээр НИТХ-д өргөн барьжээ. Уг тогтоол батлагдвал 20 мянган төгрөгийн татвар 100 мянган төгрөг болтлоо нэмэгдэнэ гэсэн үг. Тодруулбал, такси 150 мянга, суудлын автомашин 100-300 мянга, ачааны машин 200-350 мянга, 15 хүртэл хүний суудалтай автобус 200 мянга, 15-аас дээш хүний суудалтай автобус 300 мянга болжээ. Автозам ашигласны төлбөрийг нэмснээр түгжрээ багасна хэмээн тооцоолж буйгаа албаныхан мэдэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ "2020 оны төсөвт нийслэлээс 1 их наяд төгрөгийн орлого олох үүрэг өгсөн. Үнэхээр хүнд төсөв ирж байгаа. Иймд зарим татвар, хураамжийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Нөгөө талаараа иргэд замд түгжрээд зогсож байхдаа үүнээс их мөнгийг зарцуулдаг. Нэгдүгээрт, эрүүл мэндээрээ, хоёрдугаарт, эдийн засгаараа хохирч байна. Ингэж түгжирч байхаар нийтийн тээврийн паркаа шинэчлээд, нийтийн тээврээрээ зорчдог болох хэрэгтэй" хэмээн онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2020 оноос тав дахин нэмэгдүүлэхээр НИТХ-д өргөн барьжээ. Уг тогтоол батлагдвал 20 мянган төгрөгийн татвар 100 мянган төгрөг болтлоо нэмэгдэнэ гэсэн үг.