| | USD/MNT 0₮

ӨНГӨРСӨН ШӨНӨ 17 ИРГЭН УГААРТСНААС ХОЁР ХҮН УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

Угаарын хийнд хордсон дуудлагын тоо буурахгүй байна. Өнгөрсөн шөнө цагдаа болон онцгойн дуудлагын утсанд нийт 17 хүн угаартсан гэх дуудлага иржээ.

Дээрх иргэдийн олонх нь хүүхэд бөгөөд гурван хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Харин Цэргийн төв эмнэлэгт угаартсан байдалтай хоёр иргэн угаартаж хүргэгдсэн байна. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй дээрдсэн байна. Хөнгөн хордлоготой иргэд нь гэрээрээ эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байгаа аж.

 

Өнгөрсөн шөнө угаарын хийгээр 17 хүн угаартаж, хоёр иргэн ухаангүй эмнэлэгт хүргэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.