| | USD/MNT 0₮

МҮОХ-ны ерөнхийлөгчид аварга Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлжээ

Монголын үндэсний олимпийн хорооны өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ирэх оны гуравдугаар сард болох Бүх гишүүдийн хурлаас өмнө хугацаа товлож, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэхээр болжээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 3-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал хуралдаж, тус холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байгаа юм.

Ингээд түүний орыг дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Харин тус холбооны шинэ ерөнхийлөгчид Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ Н.Түвшинбаяр аварга ерөнхийлөгч болвол Д.Дагвадорж аварга дэд ерөнхийлөгч болно гэсэн тохироо ч хийсэн гэх мэдээлэл байна.

 

 

 

Монголын үндэсний олимпийн хорооны өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ирэх оны гуравдугаар сард болох Бүх гишүүдийн хурлаас өмнө хугацаа товлож, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэхээр болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.