| | USD/MNT 0₮

Хотын захиргааны лед дэлгэцээр мэдээ, мэдээлэл хүргэж эхэллээ

 Tweet

Нийслэлийн төр, захиргааны байрны өмнө байрлах лед дэлгэцийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэчлэлээ. Анх 2012 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээ мэдээллийг сурталчлах зорилгоор ашиглалтад оруулж байсан боловч ашиглалтын хугацаа дуусч, эвдрэл гэмтэлд орсныг шинэчлэн засч сүүлийн үеийн дэвшилтэт технологийн лед дэлгэц болгосон байна. Энэхүү дэлгэцээр НЗДТГ, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлчүүд рүү чиглэсэн мэдээ, мэдээллийг 07:00-00:00 цагийн хооронд өнгө дүрсний нягтрал сайтайгаар олон нийтэд хүргэж эхэллээ.

Лед дэлгэцээр видео контентоо цацуулах хүсэлтэй нутгийн захиргааны байгууллагууд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст бэлтгэсэн тексттэй видео мэдээ, мэдээллээ өгөх боломжтой.

Гэхдээ энэхүү ажил нь олон нийтийн цахим сүлжээнд нэлээдгүй шуугиан тариад байна. 2020 оны улсын төсөвт Улаанбаатар хот нэг их наяд төгрөгийн орлого олох үүрэг хүлээсэн. Тухайлбал, Нийслэлийн хүргүүлсэн 830 тэрбум төгрөг дээр 170 тэрбум төгрөг нэмж олохыг үүрэг болгосон учир нэлээдгүй хүнд төсөв болж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дурдсан. Түүний хэлсэнээр үлдэгдэл 170 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд зарим татвар, хураамжийг нэмэгдүүлж байгаа. Үүнд, Авто зам ашигласны татварыг таван хувиар нэмэгдүүлэхээр болжээ. 

Гэтэл иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж байж бүрдүүлж байгаа төсвөөрөө хамгийн түрүүнд лед дэлгэц хийсэнд иргэд бухимдалтай байгаа юм. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.