| | USD/MNT 0₮
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж өндөрлөлөө. Шүүхээс З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлж, таван хоногийн дараа дахин товлох юм байна.
З.Баянсэлэнгийн хэргийг ийнхүү тусгаарласан шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн ямар учраас гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүх хуралдаан үргэлжилж байна.
Хэргийг дахин сануулахад, З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзжээ.