| | USD/MNT 0₮

Коронавирус тусаад эдгэрсэн хүний бидэнд дамжуулсан ҮГ

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан өнөөдрийн байдлаар 1286 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Эдгэрсэн 878, эмчлэгдэж байгаа 398 тохиолдлын дотор хөнгөн 262, хүндэвтэр 125, хүнд 9, маш хүнд 2 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн байна.
 
Нийслэл халдварын голомт болоод байгаа бөгөөд халдвараар өвчлөөд эдгэрээд гарсан хүмүүсийн биед ямар өөрчлөлт гарч байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа.
 
Тэгвэл коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүний бидэнд дамжуулсан үг цахим сүлжээнд их шэйрлэгдэж байна. Зүгээр нэг ханиад бишийг тусаагүй эсвэл хөнгөн туссан хүмүүс мэдрэхгүй л байх. Их л урхагтай юм байна шүү. Тусахгүй байх нь өлзийтэй!
 
1.Тусахаас өмнөх, туссаны дараах биеийн тамир тэнхээ, дархлаа, эсэргүүцэл тэс өөр, хуучны цоглог, дайчин байдал, эрч хүч байхгүй болсон.
 
2.Зүрхэнд онцгой ул мөр үлдээдэг юм байна. Зүрхний ажиллагаа хэвийн биш болсон. Зүрх байнга жирвэгнэх буюу шөнөдөө зүрх дэлсэж, хэд хэд сэрдэг болсон.
 
3.Уушги бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа нь мэдрэгддэг. Байнга цэр гардаг болсон. Биеийн хүчний ажил хийх, жаахан ширүүхэн алхчихвал амархан тамирддаг болсон. Дуу хоолой ч урдных шигээ хүчтэй, өтгөн сайхан гарахаа байсан.
 
4.Хүмүүс сайн ойлгохгүй, дараагийн хор уршиг, дархлааны систем яаж гэмтэхийг мэдэхгүй байна. Зарим хүмүүс сошиалаар “зүгээр ханиад” карантинаа зогсоох хэрэгтэй, Хилээ нээх хэрэгтэй гэж, буруу мэдээлэл түгээж байна.
 
Тиймээс та бүхэн минь эрүүл мэндээ бодож маскаа сайн зүүж байгаарай, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байхыг зөвлөе гэжээ. 
Уушги бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа нь мэдрэгддэг. Байнга цэр гардаг болсон. Биеийн хүчний ажил хийх, жаахан ширүүхэн алхчихвал амархан тамирддаг болсон. Дуу хоолой ч урдных шигээ хүчтэй, өтгөн сайхан гарахаа байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.