| | USD/MNT 0₮

УОК хөл хориог дахин 14 хоногоор сунгахыг дэмжжээ

Нийслэлд тогтоосон 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио хоёр хоногийн дараа дуусгавар болно. Хөл хориог дахин сунгах шаардлагатай гэсэн саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, УОК-т хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл УОК өнөөдөр цахимаар хуралдаж, ЭМЯ-наас гаргасан саналыг дэмжжээ. Тодруулбал, хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах нь зөв гэж үзжээ. Харин УОК-иос гарсан энэхүү саналыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна. УОК-иос дэмжиж байгаа тул засгаас мөн дэмжиж хөл хориог сунгах болов уу. Ээлжит бусаар хуралдах Засгийн газраас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

УОК хөл хориог дахин 14 хоногоор сунгахыг дэмжжээ
Нийгэм

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.