| | USD/MNT 0₮

LUXURIOUS оргилуун дарсны үйлдвэрийнхэн уучлал хүсчээ

 Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.

2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.
Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.
Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.
Мөн 2020 оны 12 сарын 11,12-ны өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.