| | USD/MNT 0₮

“Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” уралдаан зарлагдлаа

Олон улсын Хүний эрхийн өдөр, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” сэдвийн хүрээнд хөрөг найрууллын уралдааныг 2019 оны 11 сарын 10-наас 2019 оны 12 сарын 08-ны өдрийн хооронд зарлаж байна

Хүний эрхийг хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч гээд олон янзын хүмүүс байдаг.

Шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр мэт буруутгах үзэлтэй үл эвлэрдэгээс өнөөдөр тэдний үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж байгаа этгээдүүдтэй зоригтой тэмцэж чадах хүмүүс юу юунаас илүү эрхэм. Бид хамтдаа өөрчлөлт авчирч чадах, эр зоригийг дэмжиж, монголын хүний эрхийн хамгаалагчдын тухай олон нийтэд сурталчлан таниулахын тулд энэ хөрөг нийтлэлийн уралдааныг зарлаж байна. 

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  • Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа хавсралтад дурдагдсан хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчдээс аль нэгийг нь сонгож хөрөг найрууллынхаа гол баатар болгон авна.
  • Хөрөг найруулалдаа Хүний эрхийг хамгаалагч гэж хэн байх ёстой гэдгийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсаныг дурдаж, тухайн хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлана.
  • Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан, учирч байсан саад бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хөндөнө.
  • Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит сайн жишээг кэйсээр өгүүлэн тайлбарлана.
  • Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалахад юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуудлыг заавал багтааж оруулна.
  • Аль болохоор дурдах биш тодорхой жишээн дээр, шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй.
  • Уралдаанд оролцогчид бүтээлээ сонин, сэтгүүл, веб сайт, сошиал орчинд нийтлүүлсэн байна. 

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж тус бүр нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлж, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Үүнд:

  1. - р байр нэг:  600 000 төгрөг, өргөмжлөл
  2. - р байр нэг:  400 000 төгрөг өргөмжлөл
  3. -р байр нэг:  200 000 төгрөг, өргөмжлөл

Тусгай байр хоёр:100 000 төгрөг өргөмжлөл

Уралдаанд ирүүлэх бүтээлийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2019 оны 12-р сарын 08-ны өдрийн 12:00 цагаас өмнө хэвлэмэл болон софт файлаар өөрийн биеэр, бичиг баримттайгаа ирж хүлээлгэн өгнө. Бүтээлийн ирсэн хувийг  буцааж олгохгүй. 

Жич: Уралдаанд оролцох хүсэлтэй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчид хавсралтад дурдагдсан нэр бүхий хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар буюу эсвэл биеэр манай байгууллагаас авна уу.

Та бүхний уран бүтээлд амжилт хүсье.

Харилцах утас: 99773800; 70004708 Цахим хаяг: setguulch.enkhbaatar@gmail.com  mongolia.amnesty@gmail.com   

 

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

 “Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” сэдэвт хөрөг найруулалд багтаах хүний эрхийг хамгаалагч, идэвхтнүүдийн жагсаалт:

  1. Д.Сүхгэрэл, Оюу толгойн хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал
  2. Г.Уранцоож, Хүний эрх хөгжил төв ТББ-ын захирал
  3. Х.Наранжаргал, Глоб Интернэшнл ТББ-ын тэргүүн
  4. Б.Хишигсайхан, Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер
  5. П.Бадамрагчаа, Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер
  6. П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын гүйцэтгэх захирал
  7. Н.Арвинтариа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Эрх зүйн шинэчлэл” хөтөлбөрийн зохицуулагч, хуульч
  8. Д.Энхжаргал, “МОНФЕМНЭТ” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч
  9. Г.Ганбаясгах, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн
  10. Н.Баярсайхан, Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн
  11. Академич С.Нарангэрэл, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор,
  12. С.Цэрэндорж, ХЭҮК-ын анхны дарга, Хүний эрх, ардчилал судалгааны төвийн тэргүүн, хууль зүйн ухааны доктор 
  13. С.Ганчимэг, Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах Зөвлөлийн дарга
  14. М.Чимэддорж, Доктор, Шинэ иргэншил дээд сургууль
  15. Р.Оюунбадам, хурандаа, Шихихутуг ХЗС-ийн багш
  16. Д.Эрдэнэцогт,  Эрчүүд эрүүл гэр бүл төвийн тэргүүн
  17. Н.Баасанжав, Өмгөөлөгч
  18. Б.Болорсайхан, хүний эрхийн идэвхтэн
  19. А.Түвшинтулга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга
  20. Б.Оюундарь, Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч
  21. Ч.Ундрах, Гүнж төвийн тэргүүн
  22. А.Балдангомбо, ЛГБТИ төв ТББ
  23. Н.Анараа ЛГБТИ төв ТББ
  24. Ж.Хунан, хуульч,
  25. Ч.Алтангэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга
  26. Ж.Төмөрсүх, Лхагвасүмбэрэлийн аав
  27. Б.Нямжав, Газрын эзэн баянзүрх нөхөрлөлийн тэргүүн 
  28. Я.Мөнхчимэг, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-ын тэргүүн
  29. С.Дондов, Иргэдэд туслах хүний эрхийн төв
  30. Ш.Ариунаа, Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих сан
  31. Ц.Оюунбаатар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн
  32. Чулуунзүрх, Дорноговийн Даланжаргалан сумын малчин
  33. Д.Бямбацэцэг, МҮОНРТ-ийн сэтгүүлч
  34. Д.Оюунсүрэн, МУИС-ийн ОУХНУС-ийн багш
  35. Ч.Сосормаа, “Шилэн нам” түншлэлийн санаачлагч
  36. Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан
  37. Д.Тунгалаг, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл
  38. Б.Жавзанхүү, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн”
  39. Б.Амгаланбаяр, Дорноговийн Айраг сумын малчин эмэгтэй
  40. Ц.Оюунтөгс, гэр хороолол дахин төлөвлөлтийн асуудлаарх идэвхтэн, тэмцэгч 
  41. Б.Чулуундолгор, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
  42. Н.Чинчулуун, Монголын Эмэгтэйчүүдийн сан

 

Олон улсын Хүний эрхийн өдөр, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрхийг хамгаалагч ЗОРИГТОН” сэдвийн хүрээнд хөрөг найрууллын уралдааныг 2019 оны 11 сарын 10-наас 2019 оны 12 сарын 08-ны өдрийн хооронд зарлаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.