| | USD/MNT 0₮

О.Чимэдсүрэн:Нийслэлээс орон нутаг руу халдвар дамжих, гарах эрсдэл өндөр байна

Мэргэжлийн 11 байгууллага хамтарч, коронавирусийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна. 

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр бол Нийслэлээс орон нутаг руу халдвар дамжих, гарах эрсдэл өндөр байгааг онцлов. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн "Манай улсад голомтлон гарсан зургаан аймгийн халдвар хумигдаад байна. Хяналтад байгаа аймаг гэвэл Сэлэнгийн Сүхбаатар, Дорноговь аймаг байна. Хамгийн идэвхтэй нь Нийслэл. Хэдийгээр нийслэлээс бусад голомтод коронавируст халдвар хумигдсан ч нийслэлд халдварын дэглэлт өндөр байгаа энэ үед бусад аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байна.

Хамтарсан багууд эрсдлийн үнэлгээ хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах дамжих магадлал маш өндөр гэж үзэж дүгнэлт гаргасан. Халдвар гарсан аймгуудын тархалтыг хумихад маш сайн ажил хийсэн. Сайдын тушаалаар 1-3 хүн нэг аймагт очиж ажиллаж, шуурхай хариу арга хэмжээ авсан. Ялангуяа халдварын голомтуудад эрчимтэй эмчилгээ хийсэн байдаг. Хавьтлуудыг тогтоох, эрсдэл бүлгүүдийг олж тогтооход шуурхай ажилласан. Сэлэнгэ аймгийн хувьд төмөр зам дагасан голомт. Нийт зургаа том голомт, гурван кластерийн нийт 216 тохиолдол бүртгэгдээд байсан. Нийт 12500 иргэнийг писиар шинжилгээнд хамруулж, өргөжүүлсэн тандалтаар 4900 өрхийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулсан байгаа. 

Мөн эдгэрсэн хүмүүсийн ар гэрийг тандах ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд Нийслэлд голомт нь тодорхойгүй халдвар илэрч буй учир хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг онцгойлон анхааруулъя. Хөл хорио өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсантай холбоотойгоор халдвар ихсэх хандлага ажиглагдсан.  Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж, маскаа тогтмол зүүх, ариун цэврийг сайтар сахих, гадуур явахгүй байх, хүн хоорондын зайгаа барих ёстой. 

Дэлхийн хэмжээнд хөл хориог чухалчилж буй бөгөөд манай улс өөрийн орны онцлогт тохирсон арга хэмжээг авч, тандалт, судалгааг хийж байна. Түүнчлэн үндэсний тандалтын тогтолцоогоор дамжуулан иргэдээс өргөтгөсөн шинжилгээг авч буй юм. Өнгөрсөн 7 хоногт 86 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулсан байна" гэлээ. 

Мөн эдгэрсэн хүмүүсийн ар гэрийг тандах ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд Нийслэлд голомт нь тодорхойгүй халдвар илэрч буй учир хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг онцгойлон анхааруулъя.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.