| | USD/MNT 0₮

Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан хэмээн мэдүүлжээ

Баярын өдрүүдээр хуурамч бүтээгдэхүүн худалдаж буй талаарх мэдээлэл цахим орчимд тарсан. Тодруулбал, "Советское" оргилуун дарсны шил дээр "Luxurios" нэртэй оргилуун дарсны хаяг шошгыг нааж, худалдаж байсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл уг мэдээллийн дагуу ШӨХТГ-аас хуурамч гэх шампанскны асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, тайлбар авч байна. Харин компанийн зүгээс "Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанскны хувьд хуурамч бус бусадтайгаа ижил" хэмээн мэдэгджээ. Тиймээс Советское, Luxurios нэртэй хоёр оргилуун дарсыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторид хандсан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.