| | USD/MNT 0₮

ҮЦХ-ийн ажилтнаас халдвар илэрчихээд байхад өөрийгөө өмгөөлж, мэдэгдэл гаргах нь хэр зохимжтой вэ, Ү.Оюунзул даргаа

Өнгөрсөн сарын 30, 31-нд ажилласан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 10 гаруй ажилтны нэгнээс нь халдвар илэрч, зургаан хүнийг тусгаарласан байгаа талаар мэдээлсэн билээ.

Бүх нийтийн бэлэн байдал буюу хатуу хөл хорионд шилжсэн байгаа энэ цаг үед тус байгууллага ажиллаж, бүр баярын арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл ч гарсан юм. Тодруулбал, тус хүрээлэнгийн шинэхэн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул байгууллага дээрээ 10 гаруй ажилтнаа урьж, шампаанск буудуулж, архи уусан гэх. Нийтийн эрх ашгийг зөрчиж, хөл хорио тогтоосон энэ үед байгууллага дээрээ олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, өрөөндөө ажилтнуудаа дуудаж шампаанск задалсан нь үнэн юм байна. 

Энэ үйл ажиллагааны маргааш нь нэг ажилтных шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч хамт байсан 10 хүнээс зургааг нь тусгаарласан байгаа юм. Гэтэл Ү.Оюунзул дарга өөрийгөө болон албан байгууллагаа өмөөрсөн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлдээ гадуур болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гараад байна. Манай байгууллага хууль дүрмийг чанд сахиж, УОК, НОК, ДОК-иос өгсөн чиглэл заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байгаа дээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж байгаа гэж бичсэн харагдана. 

Үнэндээ бол тухайн байгууллагын ажилтнаас халдвар илэрч, хамгаалалт тусгаарлалтад зургаан хүн орчихоод байхад өөрийгөө болон байгууллагаа өмөөрч ийм мэдэгдэл гаргах нь хэр зохимжтой вэ, Ү.Оюунзул дарга аа. Энэ цар тахалтай тэмцэж, хүн бүр хичээж хариуцлагатай байх цаг дор арьсаа хамгаалж, алдаагаа хүлээхгүй байх нь хэр зөв бэ. 

Хэдий НОК-ийн шийдвэрийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын 10 ажилтныг бэлэн байдалд ажиллуулж байгаа ч тухайн өдөр 14-15 хүн ажилласан байна. Яагаад заасан тооноосоо хүний тоо хэтрүүлж ажилласан юм бэ гэдэг нь бас анхаарал татаж байгаа юм. 

Ү.Оюунзул даргын гаргасан мэдэгдэл 

 

Энэ үйл ажиллагааны маргааш нь нэг ажилтных шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч хамт байсан 10 хүнээс зургааг нь тусгаарласан байгаа юм. Гэтэл Ү.Оюунзул дарга өөрийгөө болон албан байгууллагаа өмөөрсөн мэдэгдэл гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.