| | USD/MNT 0₮
Худалдаа хөгжлийн банкны төв салбараас өнгөрсөн сард коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ.
Тодруулбал, тус салбарт ажилладаг үйлчлэгчээс халдвар илэрсэн юм. Тухайн үйлчлэгч халдвар авсан хүний ойрын хавьтал байсан бөгөөд RCR шинжилгээгээр хариу нь эерэг гарч, тухайн салбарыг 14 хоногийн хугацаатай хааж, ойрын хавьтлуудыг тусгаарласан билээ.
Мөн Баянзүрх дүүрэг халдварын голомт болсон байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас "Баянзүрх дүүрэгт амьдардаг бол ажилдаа ирж болохгүй" гэсэн зарыг гаргажээ. Тиймээс тус дүүрэгт амьдардаг, банкны ажилчид байх юм бол ажлаа хийх боломжгүй гэсэн үг юм.
Худалдаа хөгжлийн банк:БЗД-т амьдардаг бол ажилдаа ирж болохгүй