| | USD/MNT 0₮

ДОЛООН НАСТАЙ ЗЭЭ ОХИНЫХОО ХУРУУГ ЦАВЧИЖ ТАСАЛСАН Г.ЧИНТӨР 10 ЖИЛ ХОРИГДОНО

Долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан аймшигт хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан билээ.

Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнд бага насны хүүхдийг зодож, шийтгэж гэмтээсэн хэмээн Эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар ял төлөвлөөд байсан юм.

Ийнхүү шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1.дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Хэргийг сануулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ч нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай зээ дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр цавчиж тасалсан юм.  
 
Охин яаралтай хагалгаанд орж хуруунуудаа залгуулсан. Гэвч хагалгааны дараа хүндрэл үүсэж охин гурав дахь удаагаа хагалгаанд орох гэж байгаа талаар охины гэр бүл мэдээлсэн билээ.

Охины хурууны оёо бүрэн эдгээрээгүй гараа боолттой, сойлттой хэвээр хичээлдээ явж байгаа. Хүйтний улиралд хуруу гар нь даарч өвдөөд хавдаад байгаа гэдгийг охины эмээ хэлэв. 

Энэхүү аймшигт хэргээс болж ялтан Г.Чинтөрийн ах дүүс хоорондоо маргалдаж муудаж, хуруугаа тайруулсан охиныг ээж, эмээгийнх нь хамт хашаа хорооноосоо хөөж гаргасан байна. Хөхөө өвлийн хүйтэнд хоёр гурван хүүхдээ дагуулсан эмээ хаана очиж, хаана хандахаа мэдэхгүй явна.

Харин 10 жилийн хорих ял авсан Г.Чинтөр давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тухайн хэрэг хийх үедээ согтуу байсан учир юу ч хийснээ санахгүй байна гэж шүүхийн танхимд мэдүүлжээ. Ялтан Г.Чинтөр нь төрийн албанд ажилладаг нэгэн байсан бөгөөд тухайн өдөр 7 настай охиныг сургуулиас нь авч гэртээ авчраад шийтгэж танхайрсан байдаг.

Шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1.дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.