| | USD/MNT 0₮

Ө.Энхтүвшин: Хүн нас бараад байгаа нь асуудал байна гэсэн үг

Сайжруулсан шахмал түлшинд хордож нас барсан иргэдийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Сайжруулсан түлшний асуудлаар ямар арга хэмжээ авч байна вэ гэвэл. Ямартай ч гурван лабораторийн дүгнэлт гарсан байна. Баталгаажуулах үүднээс бид ОХУ, Солонгос, БНХАУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэхээр явуулсан. Энэ шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой юу, үгүй юу гэдгийг мухарламаар байна. Түлштэй холбоогүй бол юунаас болоод байна вэ. Хүн нас бараад байна шүү дээ. Тэгэхээр асуудал байна. Тэр нь яг юу юм гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мэргэжлийн улсууд олон талтай зүйл ярьж байна. Айл бүрд ажиллаж байна. Яг юунаас болж хордсон гэдгийг мэдэхийн тулд 93 хороон дээр ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байна гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.