| | USD/MNT 0₮

"Хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй хоёр голомт байгаа тул иргэдийн дунд халдвартай хүн явж байх эрсдэл өндөр байна"

Эрүүл мэндийн сайд цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэлээд томхон хүрээг хамарсан голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд цаг наргүй ажиллаж, тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж ажиллаж байна. Энэ хүрээнд 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Ингэхэд БЗД-ийн эмнэлэгтэй огт холбоогүй халдварын тохиолдол илрээгүй байсан боловч сүүлийн хоёр хоногийн хугацаанд тус дүүргийн голомттой холбоогүйгээр халдвар авсан тохиолдол гарлаа.

Одоогоор шалтгаан буюу эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн голомт гарсан. Тодруулбал,

  1. Мөнххада компанийн ажилчидтай холбоотой голомт,
  2. Баянзүрх дүүргийн 85 мянган өрхийн хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн,
  3. Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн,
  4. Баянзүрх дүүрэгт амьдардаг, биеийн дархлаа султай тул сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүн мөн халдвартай нь тогтоогдсон.

Ард иргэдийн өгсөн шинжилгээ болон халдвар илэрсэн тоог харьцуулахад бага мэт боловч хаанаас авсан нь тодорхойгүй голомтууд илэрч байгаа тул ард иргэдийн дунд халдвартай хүмүүс явж байх магадлал өндөр байна.

Дээр дурдсан дөрвөн тохиолдлоос үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн гэр бүлийн хоёр хүний халдварын эх үүсвэр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон.

Харин Мөнххада компанийн ажилчид болон дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настны ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна. Тэгэхээр өнөөдөр эх сурвалж нь тогтоогдоогүй хоёр голомт бид бүхэнд байна. Эндээс дүгнэж хэлэхэд, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомт, ХСҮТ-ийн голомт, эх үүсвэр нь тогтоогдоогүй хоёр голомт нийт УБ хотын хэмжээнд халдварын дөрвөн голомт байна” гэв.

Т.Мөнхсайхан: Эх үүсвэр нь тогтоогдоогүй хоёр голомт байгаа тул ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх эрсдэл өндөр байна
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.