| | USD/MNT 0₮

ЭМЯ:22 хүнд халдвар илэрснээс Амар зочид буудлаас тав, Мөнххада компанийн голомтоос 4 хүнд илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11 мянган хүнд шинжилгээ хийснээс 22 хүнд халдвар илэрлээ. Тодруулбал долоо нь Франкбуртын онгоцоор ирсэн хүмүүс байгаа бол 15 нь дотоодоос илэрлээ.

Амар зорчид буудлаас таван хүнд халдвар илэрсэн бол Мөнххада компанийн хоёр ажилтны хавьтал болох дөрвөн хүнд халдвар илэрлээ. Жаргалант зочид буудалд тусгаарлалтад байсан хоёр хүнээс мөн ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ. Мөн Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс халдвар илэрсэн. Нэгнийх нь гэр бүлээс илэрсэн.

Мөнххада компанийн голомтын тандалт судалгааг хийж байна. Ойрын хавьтал болох 35 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй байна. Гэр бүлээрээ ч халдварт өртөж байна. 

Гэр бүл болон дамжин халдварлах зам их байна. Вирус өндөр агууламжтай тараах эрсдэлтэй байна. Эрсдэл өндөр байгааг хаа хаанаа анхаарах ёстой" гэлээ. 

ЭМЯ:22 хүнд халдвар илэрснээс Амар зочид буудлаас тав, Мөнххада компанийн голомтоос 4 хүнд илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.