| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Таван тохиолдол нэмж илэрснээс Мөнххада компанийн автомашин зардаг хоёрынх нь ГОЛОМТ тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ий Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар 17760 гаруй хүнд шинжилгээ хийснээс таван хүнд халдвар илэрлээ.

Тодруулбал, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, нөгөө хоёр нь БЗД-ийн голомтоос улбаатай бөгөөд тусгаарлалтад байсан хүмүүс. Харин нөгөө хоёр нь Мөнххада компанийн машин зарж борлуулдаг хоёр хүн байна. Тэдний голомт одоогоор тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Одоогоор ойрын хавьтал болох 130 гаруй хүнээс шинжилгээ авсан бөгөөд дам хавьталуудыг тодруулах ажиллагаа үргэлжилж байна. 

Мөн ХӨСҮТ-д биеийн байдал маш хүн гурван хүн, хүндэвтэр зургаан хүн эмчлүүлж байна" гэлээ. 

А.Амбасэлмаа:Таван тохиолдол нэмж илэрснээс Мөнххада компанийн автомашин зардаг хоёрынх нь ГОЛОМТ тодорхойгүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.