| | USD/MNT 0₮

Баянчандмань суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн байна

Өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарсан. 

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянчандмань суманд өчигдөр Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрлээ гэж сошиалаар шуугисан. Бид очиж шинжилгээ авахад энэ хүн болон ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй.

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Баянзүрхийн голомттой холбоотой нийтдээ 256 тохиолдол батлагдаад байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 гээд нийтдээ 256 тохиолдол батлагдаж, эмчилгээ хяналтанд байна. Эдгээр тохиолдолтой холбоотой 1250 хавьтлыг илрүүлж, тандалт судалгаа хийж байна. Өмнөх 900 гаруй хавьтлуудын 14 хоногийн хугацаа дуусч 3-4 давтан шинжилгээний дараа гэрийн хяналтанд шилжүүллээ" гэв. 

Баянчандмань суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.