| | USD/MNT 0₮

Тэнүүн-Огоо компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрчээ

Өнөөдөр Нийслэлд 20 тохиолдол нэмж батлагдсаны 16 нь БЗД-ийн голомтоос улбаатай талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ. Тэгвэл Баянзүрхийн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд байна.

Энэхүү голомттой холбоотойгоор "Тэнүүн-Огоо" компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрчээ. Энэ хүн хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-нд ажилдаа ирсэн байна. Түүнтэй хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү "Тэнүүн-Огоо" компаниас дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. 

Тэнүүн-огоо компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.