| | USD/MNT 0₮
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.
Бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ "Дээд тэнгэрээс заяат Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр бол монгол бидний хувьд асар их утга учир, агуулга, бахдал омогшлыг илэрхийлдэг баяр. Дээлтэй, цөөхөн монголчуудаа дагуулсаар дэлхийн түүхийг тодорхойлох зэрэгт хүргэсэн аугаа их удирдагч Чингис хаан бол үеэс үед, улсаас улсад, удмаас удамд монгол туургатан бидний үндэсний үзлийн оргил, бишрэл бахдалын дээд байсаар ирсэн юм. Байх ч болно.
Ийм утга учиртай Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах улсыг тунхагласан өдрүүдийн хүчит бөхийн барилдаанд өндөр чансаатай 128 бөх уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг сорихоор зодоглож байна" хэмээн онцолсон юм.
Энэхүү барилдааны долоогийн даваанд улсын начин Н.Баярбаатар улсын начин Б.Орхонбаяр нар үзүүр түрүүг булаалдаж, Н.Баярбаатар түрүүллээ.