| | USD/MNT 0₮

Халдварын сэжигтэй этгээд онлайнаар гар утас зарж байжээ

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр иргэдийг дэглэм сахихгүй хөл хорионд байхгүй байгаа талаар шүүмжилж хэллээ.

Тэрбээр "Сэжигтэй хавьтал болсон нөхөр онлайнаар гар утас худалдаалах ажил зохион байгуулсан байна билээ. Мөн гурван нөхөр архи уусан. Нэг нь халдвартай нь батлагдсан. 

УОК, ЭМЯ, ХӨСҮТ мэргэжлийн олон байгууллагууд тандалт судалгаа зохион байгуулж, мэдээллийн мөрөөр хөөцөлдөх, халдварыг хяналтад авахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна. Иргэд хариуцлагагүй ухамсаргүй, дэглэм зөрчөөд байна. Тиймээс дэглэм зөрчихгүй байхыг хүсье" гэлээ. 

Халдварын сэжигтэй этгээд онлайнаар гар утас зарж байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.