| | USD/MNT 0₮

Согтуу жолооч урсгал сөрж, таван автомашинтай мөргөлджээ

Өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч урсгал сөрөн, ноцтой осол гаргасан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодруулахад “Өчигдөр 20.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд зам “М” жолоочтой Тоёота приус маркийн автомашин нь таван автомашинтай мөргөлдсөн осол гаргасан. Осол гаргасан жолооч хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд согтолтын зэрэг нь 1.32% байсан. Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учруулсан” гэв.

Өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч урсгал сөрөн, ноцтой осол гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.