| | USD/MNT 0₮

УОК-ийн нэр барьж маазарсан жүжигчдийг хуулийн байгууллагад шалгуулна гэв

Цахим сүлжээнд зургаан хүн зэрэгцэж суучихаад нэгнийхээ найз руу утсаар залгаж тоглож байгаа бичлэг их тарсан харагдсан. Хүн болгон "дархлаагаа дэмжье" гээд тэрхүү бичлэгийг шэйрлэсэн байсан.

Тэгвэл энэхүү бичлэгийг хийсэн хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулна гэдгийг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд марзан хошин бичлэг өчигдөрхөн хийсэн байсан. Найз нөхөдтэйгээ утсаар ярихдаа УОК-ийн нэр барьж мэргэжлийн үг хэллэгийг буруу зөрүү хэрэглэж, хоорондоо марзганасан бичлэг тавьсан. УОК-ын Шуурхай штабаас эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдварт өвчин бол тоглоом биш, тоглоом тоотой нь дээр.

Улс орноороо энэ өвчинтэй тэмцэхийн тулд олон хүн нойр хоолгүй зүтгэж байхад энэ нөхдүүд тоглож, олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавьсан. Бусад хүмүүст хандаж хэлэхэд, халдварт өвчин тархсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад цаг наргүй ажиллаж байгаа олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг буруугаар ашиглаж, олон нийтийн сүлжээнд марзганах юм бол хуулийн хатуу хариуцлагатай шүү. Тэр зургаан нөхөр амны хаалт ч үгүй суучихаад марзганаж байна лээ, дэг журамтай байна шүү. Тэднийг шалгуулна" гэлээ. 

 

Тэр зургаан нөхөр амны хаалт ч үгүй суучихаад марзганаж байна лээ, дэг журамтай байна шүү. Тэднийг хуулийн байгууллагад шалгуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (39)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.