| | USD/MNT 0₮

Засгийн газар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх талаар хэлэлцэж байна

Өнгөрсөн ням гарагт УОК цахимаар хуралдаж Засгийн газарт “Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгах” тэргүүтэй саналуудыг хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж, УОК-оос гаргасан саналыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах

Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох

Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх

ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн юм.

 

 

Өнгөрсөн ням гарагт УОК цахимаар хуралдаж Засгийн газарт “Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгах” тэргүүтэй саналуудыг хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж, УОК-оос гаргасан саналыг хэлэлцэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.