| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: БЗД-ийн голомтоос 18, Токиогийн нислэгээс хоёр хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,820 хүнд шинжилгээ хийснээс Улаанбаатар хотод 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 18 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Токио-Улаанбаатарын чартер нислэгээр ирсэн хоёр иргэнээс илэрлээ. Зөөвөрлөгдсөн 397 тохиолдол боллоо.

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 394 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 44
  • СХД - 32
  • БЗД - 231
  • СБД - 29
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 22 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1195 байгаагаас дотоодынх нь 720 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 394 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 394
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 12,820 хүнд шинжилгээ хийснээс Улаанбаатар хотод 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 18 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Токио-Улаанбаатарын чартер нислэгээр ирсэн хоёр иргэнээс илэрлээ. Зөөвөрлөгдсөн 397 тохиолдол боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.