| | USD/MNT 0₮

Гэр бүлийн маргаанаас болж өөрийгөө галт зэвсгээр буудан, гэмтээжээ

Галт зэвсгээр өөрийгөө буудан гэмтээсэн хэрэг Булган аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газар "Тэшиг сумын 5-р баг сумын эрүүл мэндийн төвд галт зэвсгээр буудагдсан шархтай хүн хүргэгдэн ирээд эмчлэгдэж байна" гэсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны 19:05 минутад хүлээн авчээ. Ингээд тус дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очир шалгахад тус сумын Далан 3-р багт суух 25 настай Б гэгч нь өөрийн эрүүн тус газартаа буудаж, гэмтэл учруулсан байжээ.

Яг одоо энэхүү хэргийг Булган аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар хохирогч гэр бүлийн маргаантай байсан аж. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа юм байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.