| | USD/MNT 0₮

Гэр бүлийн хүрээнд халдвар тархах эрсдэл маш ӨНДӨР байна гэв

Монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалаад манай улсад коронавирусийн халдвар гэр бүлийн хүрээнд тархах эрсдэл дэлхийн бусад орнуудаас өндөр байна гэдгийг өнөөдрийн мэдээллээр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

Тэрбээр "Монголчууд ах, дүү, хамаатан садныхаараа их очдог, эмнэлэгт хэвтсэн нэгнийгээ олуулаа эргэдэг, эмнэлэгт үзүүлэхээр явж байгаа хүнийг олуулаа дагалдан явдаг зэрэг нь халдвар тархах бас нэгэн шалтгаан болж байна. 

Түүнчлэн шинэ жилийн баярыг ах дүүсээрээ нийлэн тэмдэглэх, гэртээ зочин урих, баярын үеэр айлд зочлох зэрэг нь коронавирусийн халдвар тархах шалтгаан болж байна. Иймээс иргэд та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалж, шинэ жилийн баярыг зөвхөн өөрийн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээрэй. 

Шинэ жилийн баярын үеэр дэлгүүр орохдоо болон эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдийг дагуулж явахгүй байх, тэдэнд эрсдэл учруулахаас хамгаалж та өөрөө ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг дахин сануулъя" гэв. 

Монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалаад манай улсад коронавирусийн халдвар гэр бүлийн хүрээнд тархах эрсдэл дэлхийн бусад орнуудаас өндөр байна гэдгийг өнөөдрийн мэдээллээр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.