| | USD/MNT 0₮

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид насан туршийн бие, сэтгэлийн хохирол амсдаг

Үжин төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраагаас дараах тодруулгыг авлаа.

-Танай байгууллага бэлгийн хүчирхийллийн хохирогч (даван туулагч) хүүхдийг нөхөн сэргээх загвар бүсийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч

-Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдэд олон улсын жишигт нийцсэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, мэргэжлийн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх, хариу үйлчилгээний сайн жишиг тогтоох, аргачлалыг бий болгох загвар  нөхөн сэргээх бүсийн төвийг байгуулахаар Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, засаг дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгээр байр, засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэн  байрны цахилгаан, сангийн шинэчлэл, засварын ажил эхлээд явж байна. Одоо бидэнд бүсийн нөхөн сэргээх төвийн хүний нөөцийн цалин, үйл ажиллагааны тогтмол зардлыг шийдвэрлүүлэх ажил байгаа ба МАН-ын мөрийн хөтөлбөр, МУЗГ-ын үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажил тул төрөөс дэмжих байх.

Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, бэлгийн хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлдэг аймаг, дүүргийн засаг дарга нараас анх удаа Дорнод аймгийн засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Бадамсүрэн төр иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд Зүүн бүсийн нөхөн сэргээх төвийг манай байгууллагатай хамтран байгуулах болсонд үнэхээр их баяртай байна. Энэхүү төвийг байгуулах ажлыг Дорнод аймгийн Э.Жавхлан даргатай ГБХЗХГ-ын хамт олонтой хамтдаа 9-р сараас хойш л тун завгүй ажиллаж  байна даа.

-Зүүн бүсийн нөхөн сэргээх төвийн онцлог юу бэ?

 -Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдэд олон улсын жишигт нийцсэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, мэргэжлийн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх,  нөхөн сэргээх, хариу үйлчилгээний сайн жишиг тогтоох, аргачлалыг бий болгох.

Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдийг гэр бүлийн орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, аюулгүй газар, хамгаалалтанд байлгах, мөрдөн байцаалт, шүүх хуралд оролцоход бэлтгэх, 2 шатны шүүх хурлыг дуусгах, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх.

Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорын хохиролыг шүүхээр нэхэмжлүүлэн хохирогч хүүхдэд нөхөн олговор олгуулахад анхаарч ажиллах.

 Эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний зохицуулалт, хууль тогтоомжид  санал боловсруулан хүргүүлэх.

Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, хохирогч хүүхдийн суралцах хэрэгцээг хангах талаар төрөөс үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг бий болгоход үйл ажиллагааныхаа туршлагад үндэслэн санал боловсруулан хүргүүлэх, бий болгохыг шаардах.

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин төв” хичнээн хохирогч хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлээд байгаа вэ?

-2019 онд“Үжин төв”-д 1-12 сарын хугацаатай, 5-17 хүртэлх насны бэлгийн хүчирхийллийн хохирогч 196 хүүхдэд 3,246 хоног,  2020 онд  1-17 хүртэлх насны бэлгийн хүчирхийллийн хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 139 хүүхдэд 2,873 хоногийн түр хамгаалан байрлуулах, нийгэм- сэтгэлзүй, хууль-эрх зүй, өмгөөлөл, нөхөн сэргээх 12 төрлийн цогц хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт, хугацааны эмчилгээ, үйлчилгээний эрх зүйн зохицуулалт алга

Монгол Улсад 2019 онд Эрүүгийн хуульд заасан бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 624 хүн хохирсны 359 (57 .5%) нь 18 хүртэлх насны хүүхэд байсан байна Үүнээс 253 (70 .5%) нь хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. 2020 оны 11-р сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 481, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 387 үүнээс 260 гаруй хүүхэд, бэлгийн мөлжлөгийн хохирогч 3 хүүхэд, гэмт хэргийн хохирогч болсон байна. Үүнээс гадна энэ төрлийн илрээгүй гэмт хэрэг хэчнээн байгааг тааж хэлэхэд амаргүй.

Охидын хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, охидын төрөлт, БЗХӨ-тай хүүхдийн асуудлыг хэн хянах үүрэгтэй вэ зэрэг маш олон асуудал яригдана. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, архины хамааралтай, дагавар, тавиул, хараа хяналт сул хүүхдийн судалгааг гаргаж, хүчирхийллийн эрсдэлд байгаа эсэхийг нь судласнаар далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

21 аймаг

Баянхонгор-30,23

Хөвсгөл-19,16

Сэлэнгэ-18,13

Хэнтий -17,16

Булган-16,15

Сүхбаатар-15,10

Орхон-14,14

Дорнод-14,11

Увс -13,11

Өмнөговь-13,7

Дорноговь -12,9

Ховд-12,6

Өвөрхангай-9,8

Архангай-9,6

Дархан-Уул-8,6

Баян-Өлгий -6,3

Говь-сүмбэр-5,5

Төв-5,5

Говь-Алтай-4,4

Завхан-4,4

Дундговь – 3,3

Нийт дүн – 246  /ЭХ 12.1-12.6/ 195  /ЭХ12.1/

Нийслэл, 9 дүүрэг

  1. БЗД- 70,56
  1. СХД-57,52
  2. ЧД-30,20
  3. БГД-26,18
  4. СБД-21,17
  5. ХУД-17,16
  6. Налайх-11,10
  7. Багануур-2,2
  8. Багахангай-
  9. Бусад -1,1

Нийт дүн – 235 /ЭХ 12.1-12.6/ 192  /ЭХ12.1/

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид насан туршийн бие, сэтгэлийн хохирол амсдаг

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлдэг ба хүүхдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбодийн хохирлыг тооцох, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа явуулдаггүй, хохирогч хэвээр нь үлдээж байгаа нь одоо ч үргэлжилсээр байна.

Ялангуяа хүчингийн гэмт хэрэг илэрсэн даруйд хохирогч хүүхдийг буруутгах, доромжлох, гутаах, шоолж дээрэлхэх, сохирхож сонжих зэрэг сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхны зүгээс олон гарч ирдэг учир, байгаа орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, буруутгахгүй байх, аюулгүй газар, хамгаалалтанд байгаа гэдгийг итгүүлэн, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, мөн энэ хугацаанд гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн хямралаас гаргах үйлчилгээ, дам хохирогч болсон нутаг дэвсгэрийн хүн амд нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, заавал мэдээлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар салбар дундын зохицуулалтыг сайжруулж, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэргэшсэн удирдлага, төлөвлөлт, арга зүйгээр хангаж, салбар бүрт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах төсөв, хүний нөөц, хүүхдийн асуудлыг салбар бүр нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх явдал чухал байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хариуцаж хийхээр болсон.

Хүүхдэд гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг бий болгож, хохирлыг арилгах тал дээр Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Сэтгэл санааны хохирол тооцох журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батална” гэж тусгаснаас өөрөөр гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх талаар холбогдох хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн  мэдээлэл байхгүй, ХНХЯ, ЭМЯ юу хийж байгаа нь тодорхойгүй байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам хариуцаж хийхээр болсон. Хүүхдэд гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг бий болгож, хохирлыг арилгах тал дээр Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Сэтгэл санааны хохирол тооцох журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батална” гэж тусгаснаас өөрөөр гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх талаар холбогдох хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн мэдээлэл байхгүй, ХНХЯ, ЭМЯ юу хийж байгаа нь тодорхойгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.