| | USD/MNT 0₮

Монголын лам нар нэгдэж, 300 гаруй айлд хүнсний тусламж үзүүлжээ

Энэ хүнд цаг үед буюу цар тахалтай тэмцэж байгаа энэ өдрүүдэд иргэн болон аж ахуйн нэгж байгууллагууд хүмүүнлэгийн тусламийн үйл ажиллагаа зохион байгуулж, амьдралын түвшин доогуур айлуулад хандив үзүүлж байна. 

Тодруулбал, Монголын лам нарын чуулганаас "Асралын аян 2" аян зохион байгуулж, Улаанбаатар хотын 5 дүүргийн алслагдсан хороодын 300 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ. 

 Тэд энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай айл өрхөд хишиг түгээжээ. Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж, зохих заавар, журмыг чанд мөрдөн ажилласан байна. 

Монголын лам нар нэгдэж, 300 гаруй айлд хүнсний тусламж үзүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.