| | USD/MNT 0₮

Халдвар илэрсэн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолооч энэ сарын 24-нийг хүртэл ажилдаа ирж байжээ

Сүүлийн 24 цагийн дотор 38 шинэ тохиолдол нэмэгдсэнээс үүн дотор "Тэнүүн Огоо" автобаазын жолооч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчаас коронавирус илэрсэн. 

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн жолоочийн хувьд "Чингэлтэй-Зунжин" чиглэлд үйлчилдэг байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл ажилдаа ирж байсан гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн. Иймд энэ сарын 20-24-ний хооронд хавьтал болсон хүмүүс, тус чиглэлд үйлчлүүлсэн 10 орчим иргэн болон тухайн баазын 90 гаруй жолоочийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж. 

Иймд арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Харин цагдаагийн алба хаагчийн хувьд гэр бүлийн хүнд халдвартай байсан тул ойрын хавьтал гээд энэ сарын 21-нд тусгаарласан бөгөөд тус алба хаагчийн дам хавьтлууд болох ЧД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулсан байжээ. Тухайн үед коронавирус илрээгүй байсан ч өчигдөр хоёр дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ.

Сүүлийн 24 цагийн дотор 38 шинэ тохиолдол нэмэгдсэнээс үүн дотор "Тэнүүн Огоо" автобаазын жолооч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчаас коронавирус илэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.