| | USD/MNT 0₮

БЗД-ийн голомтын ойрын болон дам хавьтлын гурав дахь давтан шинжилгээгээр 32 хүнд COVID-19 илэрлээ

ЭМЯ-ны 11 цагийн ээлжит мэдээллээр Монгол Улсад шинээр 38 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 1175 болсон бол дотоодод халдварласан нь 702 байгаа юм. Шинээр батлагдсан 38 тохиолдлын 36 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн шинэ голомтоос үүссэн халдварын ойрын болон дам хавьтлууд юм. Тухайлбал, 2 сувилагч, 1 үйлчлэгч, 6 өвчтөн, 4 сахиур, гэр бүлийн хавьтал 17, бусад хавьтал 6 батлагджээ. Мөн тус голомтын ойрын хавьтал 682 хүний гурав дахь давтан шинжилгээгээр 15 хүнд халдвар илэрсэн гэсэн бол гэр бүлийн ойрын хавьтлын 124 хүнд шинжилгээ хийхэд 17 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Ингээд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтын нийт тохиолдол 226 болсноос эрүүл мэндийн ажилтан 22, бусад гэр бүлийн хүмүүс болон сахиур 204, гэр бүлээс хавьтал болсон 76, өвчтөн 91, сахиур 29, бусад хавьтал 8 хүн байна.

ЭМЯ-ны 11 цагийн ээлжит мэдээллээр Монгол Улсад шинээр 38 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 1175 болсон бол дотоодод халдварласан нь 702 байгаа юм. Шинээр батлагдсан 38 тохиолдлын 36 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн шинэ голомтоос үүссэн халдварын ойрын болон дам хавьтлууд юм. Тухайлбал, 2 сувилагч, 1 үйлчлэгч, 6 өвчтөн, 4 сахиур, гэр бүлийн хавьтал 17, бусад хавьтал 6 батлагджээ. Мөн тус голомтын ойрын хавьтал 682 хүний гурав дахь давтан шинжилгээгээр 15 хүнд халдвар илэрсэн гэсэн бол гэр бүлийн ойрын хавьтлын 124 хүнд шинжилгээ хийхэд 17 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.