| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шинээр 38 халдвар батлагдлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14035 хүнд шинжилгээ хийснээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 36 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Франкфуртын чартер нислэгээр ирсэн нэг иргэнээс илэрлээ. 

Улаанбаатар хотын хувьд дотоодын нийт тохиолдлын тоо 376 байгаа юм. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД - 44
  • СХД - 32
  • БЗД - 214
  • СБД - 29
  • ХУД - 27
  • Багануур – 1
  • Налайх - 1
  • ЧД - 22 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1175 байгаагаас дотоодынх нь 702 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77, хөнгөн 334 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот - 376
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14035 хүнд шинжилгээ хийснээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн эмнэлгийн кластер голомтын ойрын хавьтлын 36 хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол Франкфуртын чартер нислэгээр ирсэн нэг иргэнээс илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.