| | USD/MNT 0₮

Ховдын Цэцэг сумын Засаг дарга Ж.Мөнхзориг Оросуудаас 60 сая төгрөгийн хахууль авсан уу?

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Үнэнбат нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон эрүүгийн хэргийн шүүх хурлыг 2021 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хойшлуулахаар болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга асан Д.Цогбадрах, Ж.Мөнхзориг, ИТХ-ын дарга асан Б.Сүхбаатар тэргүүтэй албан тушаалтнуудыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулсан юм. Тухайлбал, Д.Цогбадрах, Б.Сүхбаатар нар “Өгөөжтэй өв” ХХК-ийнхантай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, Засаг дарга нь 10, ИТХ-ын дарга нь Р.Баатархүү, Б.Үнэнбат нараас 9.8 сая төгрөг авсан гэнэ. Мөн Д.Цогбадрахыг нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүйгээр Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас гянтболд олборлож, экологид 14.7 сая төгрөгийн хохирол учруулсныг ч мөрдөгчид тогтоосон юм байна.

Харин Засаг дарга Ж.Мөнхзоригийг ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нараас 60 сая төгрөгийн хахууль авч, “Топ маунтайн” компанийг нь нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжээр шалгаруулахаар урьдчилан амлаж, найман га талбайг нөхөн сэргээлгэхээр сонгон шалгаруулалт зарласан атлаа 18.62 га-д ажиллуулах зөвшөөрөл олгосон хэмээн буруутгажээ. Мөн Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхмандахыг нөхөн сэргээлт явуулах нэрээр ашигт малтмал олборлож, байгаль орчинд 185 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа юм.

ЦЭЦЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГА ОРОСУУДААС МӨНГӨ АВЧЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.