| | USD/MNT 0₮

Бидний эрүүл мэндийн төлөө явж байгаад халдварт өртөж байгаа эмч, ажилтнуудын сэтгэл санааг дэмжээрэй

Эрүүл мэндийн ажилтнууд халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Өнөөдөр гэхэд Цэргийн төв эмнэлгийн 6 эмч, ажилтан халдвар авсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэл өндөр байна. ДЭМБ-ын судалгаа, бусад улс оронд ч тэр коронавирусийн халдварт эмч ажилчид өртөх нь 11-30 хувьтай байна.

Манай улсад эмч ажилчид халдварт өртсөн нь 4.7 хувьтай байна. Тэгэхээр эрүүл мэндийн ажилчид ачаалалтай, олон хоног удаан хугацаагаар ажиллаж байгаа учраас халдварт өртөх эрсдэл байна. Тиймээс ард иргэд үүнийг зөв ойлгож, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийнхээ сэтгэл санааг дэмжээрэй гэж хүсч байна. 

Эдгээр хүмүүс маань бидний эрүүл мэнд, сайн сайхны төлөө явж байгаад халдварт өртөж байгаа учир сэтгэл санааг нь дэмжиж байгаарай гэж хүсэх байна" гэлээ. 

Бидний эрүүл мэндийн төлөө явж байгаад халдварт өртөж байгаа эмч, ажилтнуудын сэтгэл санааг дэмжихийг хүсч байна
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.